“БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ПАСПОРТЖУУЛАЛТ” ФОРУМ БОЛЛОО.

2023-06-03
“БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ПАСПОРТЖУУЛАЛТ” ФОРУМ БОЛЛОО.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” арга хэмжээний “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт” сэдэвт формыг 2023.06.02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдлаа.
Форумд Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон албаны бусад хүмүүс оролцож Барилга, байгууламжийн газар хөтлөлтийн тэсвэрлэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, Барилгын төслийн чанарын хяналт, Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдлын анхаарах асуудал, Барилгын газар хөдлөлтөд тэвсэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалтын ажлын туршлага, анхаарах асуудал шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, ерөнхий боловсролын сургуулийн барилгат паспортжуулалтын хэмжилт, барилгын чанарын үзүүлэлтийн үнэлгээг тодорхойлж дадлага ажлыг зохион байгууллаа.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР