2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2025-02-01
 
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны “Аргачлал, загвар батлах тухай” 100 дугаар тушаалыг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь тус байгууллагын газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдлагуудтай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
2025 оныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймаг, нийслэлийн газрын дарга нар өөрийн хариуцсан орон нутагтаа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болголоо.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР