Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-баг Спорт, Урлагийн цогцолбор 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн техник хяналт хэрэгжүүлж ажиллалаа.
2025-05-20






Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-баг Спорт, Урлагийн цогцолбор 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн техник хяналт хэрэгжүүлж ажиллалаа.
ХҮЧИН ЧАДАЛ: 320 суудалтай тэнхлэгээрээ 55х23м хэмжээтэй 2 давхар, 25х20м хэмжээтэй спорт заал, 7.4х6.5м хэмжээтэй 1 давхар хүзүүвчтэй сургуулийн барилга.
ЗАХИАЛАГЧ: “Боловсролын Ерөнхий газар”
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ: “САНТ ӨНДӨР” ХХК
ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА: Хөвсгөл Аймгийн ГХБХБГазар, Барилгын хөгжлийн төв
ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: “ББСМО”ХХК
ГЭРЭЭНИЙ ДҮН: 6 704 217 006
Ажлын явц: А блокын 1,2-р давхрын угсралт хэв хашмал угсрах, арматурчлалын ажил хийгдэж байна.
Үүрэг даалгавар:
•Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД12-101-05/ норм стандартыг мөрдөн ажиллах,
•Барилгад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
•Барилгын талбайд материалын гарал үүслийн бичиг, холбогдох бичиг баримтыг байлгах,
• Илд далд ажлын актыг тухай бүрд бичиж фото зураг авч баталгаажуулах,
•Угсралтын ажилд Цутгамал төмөр бетон бүтээц /БНбД52-02-05/ норм стандартыг мөрдөн ажиллах.
•Бетон арчилгааг норм стандартын дагуу гүйцэтгэж, цутгалтын ажил бүрт бетон шоо дээж авч шинжилгээнд өгөх,
Санал асуулга