2021 ОНД БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛСЭН АЖЛЫН НЭГДСЭН ҮР ДҮН

2022-01-03
2021 ОНД БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО
МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛСЭН АЖЛЫН
НЭГДСЭН ҮР ДҮН
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран 2015 оноос “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг хэрэгжүүлж ирсэн.
“Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаа энэ онд дуусаж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн үр дүн, тайланг тус газарт хүлээлгэн өгч, үндэсний чуулганыг 2021 оны 05 сард амжилттай зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажилласан орон нутгийн байгууллага, албан хаагчдыг урамшуулж ажиллаа.
Мөн “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан” ном /Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан (gazar.gov.mn)/-ыг хэвлүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоод байна.
Тус газраас “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж 2021 онд нийт 110’850’353.2 га бэлчээрийн газрыг хамруулсан 5163 фото мониторингийн цэгт хийж гүйцэтгэлээ. Хээрийн хэмжилт судалгаа, боловсруулалтын ажлыг 320 сумын Газрын даамал, дүүргийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд холбогдох журам, аргачлалын дагуу зохион байгуулан ажиллаа.
“Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг жил бүр тасралтгүй идэвхи санаачлагатай хийж гүйцэтгэж буй албан хаагч, байгууллагуудад талархал илэрхийлье.
https://gazar.gov.mn/.../2021-ond-belcheerijn-gazryn-rchl...
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР