ДАРГЫН МЭДЧИЛГЭЭ
Манай байгууллагын вэб сайтад хандаж байгаа эрхэм та бүхэнд баярлалаа.
Манай байгууллага нь геодези, зураг зүйд үндэслэн иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн баталгаатайгаар газар эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх улмаар газрыг сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулах, барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүн амын ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын үр нөлөөг сайжруулах талаар анхаарч ажиллаж байна.
Байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай, хүртээмжтэй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа билээ.
Манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, барилга болон газрын харилцаатай холбоотой олон талын мэдээллийг авах боломжтой юм. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүрд нь хүргэж байх болно.
Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Ганзориг
Санал асуулга