КАДАСТР

Кадастрын үйлчилгээ

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМЭЭС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тогтоосон.

“Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан (I), нэгдсэн стандарт бүхий өгөгдөл (II), дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем (III), өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж (IV), мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц (V) зэргээс бүрдсэн нэгдсэн цахим систем юм.

2024 онд Газрын удирдлагын нэгдсэн цахим систем (Еgazar.gov.mn)-ийн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд шинэчлэгдсэн “Хувилбар 2.0”-ыг хэрэглээнд нэвтрүүлж, системийн шинэчлэлийн хүрээнд иргэн хуулийн этгээдэд өөрийн эзэмшиж, ашиглаж буй газартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон статистик мэдээлэл, цаг үеийн шинж чанартай мэдэгдлүүдийг хүлээн авах, лавлагаа, тодорхойлолт, кадастрын зургийн татаж авах боломжтой болсон. Мөн газартай холбоотой хүсэлтүүдийг цахим системээр дамжуулан, энгийн ойлгомжтой байдлаар, түргэн шуурхай гаргах боломжийг бүрдүүлэв.

 

Иргэн, хуулийн этгээд “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (egazar.gov.mn)”-ээр дамжуулан дараах ЛАВЛАГАА, ХҮСЭЛТ-ийг гаргах боломжтой. Та https://egazar.gov.mn/ нэвтэрч орно уу.
Үүнд:

ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ:

  • 1 Газар өмчилсөн эсэх лавлагаа
  • 2 Хамтран өмчилсөн эсэх лавлагаа
  • 3 Өмчилсөн газраа дуусгавар болгосон эсэх лавлагаа
  • 4 Өмчилсөн газрын татвараа төлсөн эсэх лавлагаа
  • 5 Газар өмчилж байсан эсэх лавлагаа
  • 6 Нэгж талбарын тодорхойлолт
  • 7 Барьцааны тодорхойлолт /Газраа барьцаалсан тохиолдолд/
  • 8 Тооцоо нийлсэн акт
  • 9 Кадастрын зураг авах
  • 10 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авах
  • 11 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ авах
  • 12 Нэгж талбарын хувийн хэргийн лавлагаа авах

ЭЗЭМШИЖ БУЙ ГАЗРЫН ЦАХИМ ХҮСЭЛТҮҮД:

  • 1 Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх
  • 2 Газар өмчлөх/эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх
  • 3 Эзэмшиж ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх
  • 4 Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
  • 5 Эзэмших, ашиглах, өмчлөх газрын талбайн хэмжээ өөрчлөх
  • 6 Төрөөс нөхөн олговортойгоор эргүүлэн авах
  • 7 Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
  • 8 Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
  • 9 Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах
  • 10 Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх
  • 11 Нэгж талбар нэгтгэх, хуваах
  • 12 Газрын байршил өөрчлөх
  • 13 Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
  • 14 Дүүргийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын захирамж болгон өөрчлүүлэх
  • 15 Хамтран эзэмшигч нэмэх, хасах
  • 16 Газрын талбайн хэлбэр /солбицол/ өөрчлөх
  • 17 Эзэмшиж буй газраа өмчлөх

ӨМЧИЛЖ БУЙ ГАЗРЫН ЦАХИМ ХҮСЭЛТҮҮД:

  • 1 Газрын өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх
  • 2 Эзэмших, ашиглах, өмчлөх газрын талбайн хэмжээ өөрчлөх
  • 3 Төрөөс нөхөн олговортойгоор эргүүлэн авах
  • 4 Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах
  • 5 Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
  • 6 Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх
  • 7 Нэгж талбар нэгтгэх, хуваах
  • 8 Газрын талбайн хэлбэр /солбицол/ өөрчлөх
  • 9 Газар өмчлөх эрхийг эзэмших эрхрүү шилжүүлэх
  • 10 Шүүхийн шийдвэрээр газар өмчлөх, эзэмших, ашиглах

ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТҮҮД:

  • 1 Гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын хэмжээнд Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын Газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийг материалыг тоон хэлбэрт шилжүүлж, байрлалд суурилсан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд хэмжээнд нэвтрүүлэн ашиглаж байна. Энэхүү системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр газрын бүртгэл, зураглалын алдааг бүрэн засварлаж, цаасан хувийн хэргийн материалыг цэгцлэх, цахимжуулах ажлыг хийж, нэгдсэн санд бүртгэж баталгаажуулсан бөгөөд албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болж, шийдвэр гаргагч нарыг бодит агшны мэдээллээр хангах боломжтой болсон.

Мөн системийн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд улсын хэмжээнд ашиглаж буй газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Үндэсний дата төвд байрлуулж, ХУР системээр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сантай холбож дундын мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Дундын мэдээллийн санг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрсэн.
Үүнд:

  • - Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгүүлэхэд шаардагддаг 2 төрлийн хавсралт материал болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяаллын тодорхойлолт, улсын бүртгэлийн мэдүүлгийг цахим системээс автоматаар QR кодтойгоор үүсгэж, дундын мэдээллийн сангаар дамжуулан, “Э”, “А” дугаарыг авдаг болсон.
  • - Хоёр байгууллагын мэдээллийн сан нэгдэж, байрлалд суурилсан давхцалгүй бүртгэлийг хийх боломжтой болсон.
  • - Газрын бүртгэл, баталгаажилтыг хийлгэхийн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд хоёр байгууллагын дунд явж, цаг хугацаа их алддаг байсан бол нэг цэгээс буюу харьяа газрын албанаас бүхий л үйлчилгээг авах боломжтой болсон

Мөн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийн нөөц хувилбарыг Үндэсний дата төвд байрлуулан, “ХУР”, “ДАН” системд холбож, дараах үр дүнд хүрсэн байна.
Үүнд:

  • - Иргэн, аж ахуйн нэгжүүд орон зай цаг хугацаанаас үл хамааран өөрийн газартай холбоотой буюу кадастрын зураг, гэрээ, гэрчилгээ гэх зэрэг мэдээллүүдийг цахимаар авах боломжтой болсон.
  • - Газрын кадастрын мэдээллийн сангийн хэрэглээнд Тоон гарын үсгийг нэвтрүүлж, аж ахиуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр нэвтрэн газартай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн.
  • - Бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд газартай холбоотой сервес үйлчилгээнүүдийг Дата төвд нэгдсэн стандартын дагуу гаргаж, шууд холбогдох боломжтой болсон.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР