ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгуудад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар байгуулах шийдвэр гаргасны дагуу аймгийн Засаг дарга 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүргээр захирамжаар Газрын алба, Барилга захиалагчийн алба хоёрыг нэгтгэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг байгуулж, даргаар нь Г.Цэнд-Аюуш томилогдон 2015 он хүртэл ажилласан байна. Газрын даргаар 2015 оноос Н.Бямбадорж ажиллаж байгаад 2018 оны 10 сараас Б.Ганзориг газрын даргаар ажиллаж байна.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Барилга хот байгуулалтын хэлтэс, Газрын удирдлагын хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, үйлчилгээний албан хаагч зэрэг 19 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны Засгийн газрын 253 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны газрын даамлуудыг өөрийн бүтэц орон тоонд нэгтгэж нийт 44 орон тоотойгоор ажиллаж байна.
2022 онд тус газар нь Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, биелэлтийг тайлагнан, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Барилга, хот байгуулалтын яамны сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан байна.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан ажлууд Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж хэрэгжилтийг холбогдох газар, хэлтэст тайлагнасан байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БҮТЭЦ
- НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- МАНДАТЫН ШИНЖИЛГЭЭ
- АЛСЫН ХАРАА
- ЭРХЭМ ЗОРИЛГО
- ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
- СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
- СТРАТЕГИЙН ЗОРИЛГЫГ ХЭМЖИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, СУУРЬ БОЛОН ЗОРИЛТОТ ТҮВШИН, СТРАТЕГИ
- СТРАТЕГИЙН ЗОРИЛГО БА САЛБАР, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН УЯЛДАА, ЗУРАГЛАЛ
- ХАВСРАЛТ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Төрийн албаны тухай хуулийн 53-р зүйл, Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлалыг үндэслэн боловсруулав.
Стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа
1.Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
2. Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
3. Хөвсгөл аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд газар болон барилгын чиглэлээр тусгагдсан ажлуудыг үндсэн чиглэл болгон авч үзлээ.
Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газар, геодези, зураг зүй, барилга хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын харьяанд ажилладаг Хөвсгөл аймаг дахь хэрэгжүүлэгч агентлаг юм.
Байгууллагын үйл ажиллагаа нь газрыг геодези, зураг зүйд үндэслэн иргэн хуулийн этгээдэд эрх зүйн баталгаатайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гагцхүү Монгол Улсын иргэнд өмчлүүлэх улмаар газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүн амын ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангахад чиглэгдсэн үйл ажилллаагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтын үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.
2.МАНДАТЫН ШИНЖИЛГЭЭ
Салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хуулийн тоо |
|
||
Үүүнээс |
Тухайн салбарын хуулийн тоо |
|
|
Нийтлэг мөрдөгддөг хуулийн тоо |
|
||
Ерөнхий чиг үүрэг-1 Газрын талаар |
|||
Үндсэн чиг үүрэг |
Дэд чиг үүрэг |
Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг оролцогчид |
|
ҮЧҮ-1: |
|
|
|
ҮЧҮ-2 |
|
|
|
ҮЧҮ-3 |
|
|
|
Ерөнхий чиг үүрэг-2 Газрын талаар |
|||
ҮЧҮ-1: |
|
|
|
ҮЧҮ-2 |
|
|
|
ҮЧҮ-3 |
|
|
3.АЛСЫН ХАРАА
Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх, барилгын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэн хот байгуулалтыг боловсонгуй болгосоор аймгийн хүн амын амьдрах орчин сайжирч, эдийн засгийн нөөц чадавхийг нэмэгдүүлэх.
4.ЭРХЭМ ЗОРИЛГО
Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот суурин газрыг хөгжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх.
Эрхэм зорилгыг хангахдаа:
· Геодезийн хэмжил, зураг зүй, суурь судалгаанд суурилсан газар ашиглалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, олон зориулалтат кадастр, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хөгжилд газрын салбарын гүйцэтгэх үүрэг, үр дүнд чиглүүлэн ажиллана.
· Иргэд, байгууллага, төрийн байгууллагад бодит агшины мэдээлэл, үйлчилгээг нийлүүлэхэд чиглүүлнэ.
· Мэргэжилтний мэдлэг чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй хамт олныг төлөвшүүлнэ.
5. ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
Бүдүүвч №1
Дотоод орчин |
Давуу тал |
Сул тал |
|
|
|
Гадаад орчин |
Боломж |
Бэрхшээл |
|
|
6. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот суурин газрыг хөгжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2020-2024 онд дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
- Стратегийн зорилт 1.
Улсын болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.
- Стратегийн зорилт 2.
Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж, шаардлагатай газруудад дахин төлөвлөлт хийж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
- Стратегийн зорилт 3.
Газар зохион байгуулалтын төлөвлөлт, кадастр, үнэлгээ, мониторинг, биржийн байнгын ажиллагаатай системийг бий болгож, үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.
- Стратегийн зорилт 4.
Газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын систем бий болж, газар хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлнэ.
- Стратегийн зорилт 5.
Хаягжилтын нэгдсэн системийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна.
- Стратегийн зорилт 6.
Хөрсний бохирдлыг бууруулж, хүн мал, амьтны халдварт өвчнөөс урьчилан сэргийлж, сумдад үе шаттайгаар стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлнэ.
- Стратегийн зорилт 7.
Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
- Стратегийн зорилт 8.
Хот суурины үерийн далан, суваг борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Стратегийн зорилт 9.
Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, орон сууцны хорооллын барилгажилтын ажлыг үргэлжлүүлж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 10.
Инженерийн хангамжтай хувийн сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Стратегийн зорилт 11.
Нийтийн зориулалттай орон сууцны засварлах ажлыг эрэмбэлэн, үешаттай хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилт 12.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга, байгууламж,байруудыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулна.
Стратегийн зорилт 13.
Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, боломжтой байрлал дахь гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж, газар ашиглалтыг сайжруулж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 14.
Барилгын материалын лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, барилга байгууламжийн чанар, үр өгөөжийг сайжруулна.
Стратегийн зорилт 15.
Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, сум суурин газрын газар ашиглалтыг сайжруулна.
Стратегийн зорилт 16.
Хаягийн нэгдсэн системыг аймгийн хэмжээнд байгуулж, сумдыг стандартын шаардлага хангасан хаягийн тэмдэг, тэмдэглэгээгээр үе шаттайгаар хангах, газар, үл хөдлөх хөрөнгө болон иргэний хаягийг шинэчлэх ажлыг зохион байгуулах