СУУРЬ СУДАЛГАА, МОНИТОРИНГ
БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ АЖИЛ
Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, бэлчээрийн газрын хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд 8 дахь жилдээ зохион байгуулан ажиллаа.
Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргын давуу тал нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулах, хэрэглэхэд энгийн, зардал багатай, сэргэн ургалт, доройтлын урт, богино хугацааны өөрчлөлтийг харах боломжтой юм.
2023 оны байдлаар 21 аймгийн 319 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бэлчээрийн газрыг төлөөлсөн нийт 5313 фото мониторингийн цэг байгаагаас 2023 онд 5158 цэгт хээрийн судалгаа хийж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэн Газрын мониторингийн цахим системд судалгааны үр дүнг оруулж, https://egazar.gov.mn/map цахим хуудсаар хэрэглэгчдэд нээлттэй хүргэж байна.
Зураг 1. 2023 оны бэлчээрийн газрын төлөв байдал.
Бэлчээрийн төлөв байдлын ангиллын хувь
Түвшин |
Бэлчээрийн төлөв байдлын ангилал |
Хандлага |
Бэлчээрийн газрын төлөв байдал, өөрчлөлт |
||||||
2017 он |
2018 он |
2019 он |
2020 он |
2021 он |
2022 он |
2023 он |
|||
I |
Байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй |
|
30% |
19% |
17% |
11.8% |
11.8% |
11% |
11% |
II |
Байгалийн унаган төлөв байдлаас бага зэрэг |
|
54% |
38% |
35% |
43.1% |
44.6% |
45.2% |
45.7% |
III |
Бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн болоод бүтээмжийн хувьд нилээд өөрчлөгдсөн |
|
12% |
19% |
22% |
21.4% |
18.2% |
17.6% |
19.6% |
IV |
Бэлчээр хүчтэй доройтож, унаган зүйл ургамлууд устаж, түрэгч ургамлууд нэмэгдсэн |
|
4% |
20% |
21% |
17.5% |
17.5% |
16% |
17% |
V |
Бэлчээр маш хүчтэй өөрчлөгдсөн |
|
0% |
4% |
5% |
6.2% |
7.9% |
10.2 |
6.6 |
Нийт |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
2017 оны бэлчээрийн газрын төлөв байдал, мониторингийн үр дүнг 2023 он хүртэлх үр дүнтэй харьцуулахад сүүлийн 4 жилд бэлчээрийн төлөв байдал нь 3-5 дугаар түвшинд шилжих өөрчлөлтүүд гарсан байна.
Бэлчээрийн фото мониторингийн 2023 оны судалгааны үр дүнд 569 мониторингийн цэг буюу 11% нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 2356 мониторингийн цэг буюу 45.7% нь бага зэрэг өөрчлөгдсөн, 1012 мониторингийн цэг буюу 19.6% нь дунд зэрэг өөрчлөгдсөн, 879 мониторингийн цэг буюу 17% нь хүчтэй өөрчлөгдсөн, 342 мониторингийн цэг буюу 6.6% нь маш хүчтэй өөрчлөгдсөн байна.