"ЮМАНД ХЭМЖЭЭ БИЙ" Үндэсний хэмжээний нөлөөллийн аян

2023-06-21
Монгол Улсын Засгийн газраас стандартын хэрэгжилтийг хангуулах талаар бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн стандарт, техникийн зохицуулалтын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, нэмж бий болгох асуудлыг холбогдох байгууллагуудад Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаар хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон.
Үүний хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар нь "ЮМАНД ХЭМЖЭЭ БИЙ" Үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлсэн байна.
Уг аянаар дамжуулан салбар бүрт стандартын шаардлага хангаагүй бүх хэлбэртэй үл эвлэрэх, стандартыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, стандарт мөрдөөгүй зөрчсөн, үйлдэлд шаардлага тавих, зөрчлийг цаг алдалгүй арилгуулах, стандартыг салбар бүрд чанд мөрдүүлэх, улмаар иргэд, олон нийтийн стандартын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Стандарт Хэмжил Зүйн Газар
Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР