БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД СЭДЭВТ САЛБАР ДУНДЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-03-23
 
Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Бүсчилсэн хөгжил, орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд сэдэвт салбар дундын хурал”-ыг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх Ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Дорнод Монголын хуурай хээрийн ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлтэй хамтран зохион байгууллаа.
Тус хурлаар бүсчилсэн хөгжил, орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, цаашдын чиг хандлага, олон талт хамтын оролцоог бэхжүүлэх, салбар дундын уялдааг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид, нийт 21 байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцон санал солилцлоо.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР