ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2024-05-09
: “БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА" аяны хүрээнд газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн байгууллагуудад зориулсан олон талт хамтын оролцоог бэхжүүлэх, хууль эрх зүйд орсон өөрчлөлтүүдийг танилцуулах, цахим системийн үйл ажиллагааны чиглэлээр мэдлэг, ур чадвар олгох зорилготой чадавхжуулах сургалтыг зохион байгуулах гэж байна.
Иймд та бүхнийг энэхүү сургалтад идэвхтэй оролцохыг урьж байна.
Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр
1. Хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн байгууллагууд 09:00-10:40 цагт
2. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн байгууллагууд 11:00-13:00 цагт
Байршил: Засгийн газрын 12 дугаар байр, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын хурлын танхим 205 тоот Холбогдох мэдээллийг Газар зохион байгуулалтын хэлтсийн 70003959 утсанд холбогдож авна уу.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР