ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ГАЗАР ӨМЧЛӨЛ 20” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-04-28






Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсний 20 жилийн ой, 13 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж буй “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” сэдэвт онол практикийн бага хурал яармаг дахь Нийслэлийн төр захиргааны байранд зохион байгуулагдлаа. Энэхүү онол практикийн бага хурлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санаачлагаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монгол улсын их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон газрын харилцааны салбарын төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн төлөөллүүд нийлсэн 140 гаруй хүн оролцлоо.
Хуралд оролцогчдын зүгээс газрын харилцааны салбарын хүний нөөцийн хомсдолтой байгаа асуудлыг их, дээд сургуулиудтай хамтран шийдвэрлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, газрын нэгдмэл сангийн тооллого бүртгэлийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, газар өмчлүүлсний ололттой болон дутагдалтай талууд зэрэг олон чухал асуудлуудыг улс, нийслэл, аймаг, сумдын түвшинд дэвшүүлэн хэлэлцэж, санал солилцлоо.
Санал асуулга