“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ГАЗАР ӨМЧЛӨЛ 20” СЭДЭВТ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсний 20 жилийн ой, 13 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж буй “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” сэдэвт онол практикийн бага хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү онол практикийн бага хурлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санаачлагаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монгол улсын их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон газрын харилцааны салбарын төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн төлөөллүүд оролцох юм