18 дэд сан бүхий ҮНДЭСНИЙ ГЕОПОРТАЛ цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Тус газар нь Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд орон зайн суурь өгөгдлийн 18 дэд сан бүхий ҮНДЭСНИЙ ГЕОПОРТАЛ цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
Эдгээрийн нэг болох БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН орон зайн суурь өгөгдлийн сан нь Монгол орны барилгын элементүүд (барилга болон барилгын хэсгийн биет төрлүүд) болох барилга, барилгын хэсэг, барилгын нэгж, давхар, барилгын өрөө, суурилуулалт, хана, дээвэр, хаалга, цонх болон бусад байгууламж түүний дагалдах бүх элементүүд, тэдгээрийн мэдээллийг агуулна.
Монгол улсын хэмжээнд БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН орон зайн өгөгдлийг бүрдүүлэх, үйл ажиллагаандаа ашиглах, түүнд тулгуурлан төлөвлөлт болон зураглал зохиох, боловсруулалт, тооцоолол хийх шаардлагатай байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ашиглах боломжтой.
Дээрх орон зайн өгөгдлийг Георпортал /www.nsdi.gov.mn/-аас geojson, wms, wmts, gml, wfs, shape file өргөтгөлтэйгээр татан авах боломжийг бүрдүүлсэн.
MNS-6925-6:2021 стандартын дагуу Барилга байгууламжийн орон зайн суурь өгөгдлийг бүрдүүлсэн ба энэхүү стандарт нь Монгол улсын нийт газар нутгийн хэмжээнд барилга, байгууламжийн орон зайн суурь өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэх, хөтлөх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжид хамаарна.
#НэгСтандарт_НэгГазрынЗураг
#Орон_зайн_мэдээ
#Орон_зайн_өгөгдөл
#Spatial_data
#Geoportal