Хилийн цэсийн шугамын орчимд үүссэн маргааныг хянан шийдвэрлэлээ.
2023-02-10





Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/20 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” захирамж, Булган аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймаг, сум хоорондын хилийн цэсийн шугамын орчимд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх чиглэлээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажиллалаа.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн цэсийн зарлигт тусгагдсан Намнангийн нурууны 1928.5 тоот, Шаварт нуурыг холбосон хилийн цэсийн шугам дагуу
1. Хилийн цэсийн шугам, улсын чанартай авто замтай огтолцох цэгийг
2. Хилийн цэсийн шугам, авто замын хамгаалалтын зурвастай огтолцох цэгийг замын урд, хойд талд
3. Хилийн цэсийн шугамын дагуу модны хаяанд цэгийг тус тус геодезийн хэмжилтээр тогтоов.
Хэмжилт хийсэн:Булган аймгийн ГХБХБГ-ын ГЗЗАХМэргэжилтэ М.Одбаяр
Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын ГЗЗАХМэргэжилтэн Э.Дэлгэрмөрөн
Зөвшөөрсөн:
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар
Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Ганзориг
Тариалан сумын ИТХ-ын дарга Д.Энхтөр
Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа
Тариалан сумын ИТХ-ын даргын орлогч Г.Болдоо
Тариалан сумын Тамгын газрын дарга Д.Баасанбат
Тариалан сумын Газрын даамал О.Бат-Эрдэнэ
Тариалан сумын Сэлэнгэ багийн Засаг дарга Ц.Пүрэвжав
Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан
Булган аймгийн ГХБХБГ-ын ГУХ-ийн дарга С.Наранбаатар
Хутаг-Өндөр сумын ИТХ-ын дарга К.Түмэн-Өлзий
Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир
Хутаг-Өндөр сумын Газрын даамал А.Гантулга
Хутаг-Өндөр сумын Тээл багийн Засаг дарга Ц.Бадамдорж
Санал асуулга