ИРГЭН, АЖ АХУЙ, НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД


ИРГЭН, АЖ АХУЙ, НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
“Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023-06-28-ны өдрийн 1/1387 тушаалаар 2023-06-28-ны өдрөөс эхлэн Газрын цахим системд эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газар нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дараа бүртгэлийг баталгаажуулах болохыг анхаарна уу.
Өөрийн эзэмшил, өмчлөл, ашиглалтад байгаа газрын мэдээллийг https://egazar.gov.mn/ цахим хуудсанд өөрийн эрхээр нэвтрэн орж шалгана уу.
Хэрэв эзэмшил, өмчлөл, ашиглалтад байгаа газар нь Газрын цахим системд бүртгэлгүй байвал 2023-11-01-ний өдрөөс өмнө газрын гэрчилгээ, газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн, ААНБ-н улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл /ААНБ бол албан тоот/-ыг авч аймгийн ГХБХБГазар болон харьяа сумын газрын даамлуудад 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналаа өгнө үү.