ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023-08-30

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан, ШУА-ны Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нар геодезийн салбарт, ялангуяа GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын өгөгдлийг хамтран ашиглах, гравиметрийн хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийхэд хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд:

-Төр, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах;

-GNSS-ийн хэмжилт, гравиметрийн олон жилийн хэмжилтийн үр дүнг хуваалцаж, хамтран боловсруулан, тектоникийн хөдөлгөөн, хүндийн хүчний хурдатгалын өөрчлөлтийн судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлэх;

-Хамтын ажиллагааны үр дүнд судалгаанд суурилсан нийгэм, эдийн засгийн төлөвлөлтүүд хийгдэх, Засгийн газар судалгаанд үндэслэн оновчтой бодлого, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх юм.

Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР