ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2023-10-09
 
Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ-ын 2022 оны 7 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны А/104 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах 2 байршилд газар эзэмших эрхийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй www.mle.mn газрын биржийн цахим системд зарлаж байна.
Оролцохыг сонирхсон иргэн, аж ахуйн нэгж дараах материалыг www.mle.mn сайтаар нэвтрэн цахимаар ирүүлнэ.
Үүнд:
1.Дуудлага худалдаан оролцох хүсэлтийг цахимаас авна.
2.Хувь хүн бол цахим үнэмлэхийн хуулбар
3.Дэнчин тушаасан баримт , худалдах доод үнийн 10%
4. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.
Жич: www.mle.mn сайтаар нэвтрэн саналаа ирүүлнэ үү. Дуудлага худалдаанд оролцогч худалдан авах үнийн саналыг цахимаар шууд ирүүлнэ.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР