ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХАНХ СУМ
2023-10-05



Ханх суманд 2010-2020 оны захирамжаар олгогдсон Хадан хошуу, Хирвэс, Нефть, Хойд хяр, Урд хяр, Тариат, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон газрын эзэмших хугацаа нь Газрын тухай хуулийн
40.1 Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно,
40.1.5 дахь заалт, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй,
40.1.6 дахь заалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй,
Усны тухай хуулийн 22.2 Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно 22.3 Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 27.4.5 дахь заалтын дагуу сонсох ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Иргэд хүндэтгэн үзэх шалтгаанаар тайлбар өгөх бол 10-р сарын 05-ныг дуустал 86820214 утсаар хүлээн авна. Уг сонсох ажиллагаанд хамрагдах иргэд биечлэн тайлбар өгч уулзах бол ЗДТГ-ын Иргэний танхимд 17:00 цагт биечлэн ирнэ үү?
Санал асуулга