МОНПОС- ОНЛАЙН СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-11-28

МОНПОС- ОНЛАЙН СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

МОНПОС онлайн цахим системийг GNSS-ийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийг Монгол Улсад батлагдсан солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд тэгшитгэн бодох зориулалттай хөгжүүлсэн.
МОНПОС цахим системээс дараах 5-н үйлчилгээг үнэ төлбөргүй авна уу. Үүнд:
1. Статик горимд хэмжсэн RINEX_v2 форматттай өгөгдлийг илгээн тэгшитгэн бодуулж үр дүнг богино хугацаанд өөрийн цахим шуудангаар хүлээн авах. http://monpos.gazar.gov.mn/

2. Тус газрын хариуцан ажиллуулж буй GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 суурин станцын 365 хоногийн статик хэмжилтийн өгөгдлийг татаж авах. https://monpos.gazar.gov.mn/all

3. Байнгын ажиллагаатай 43 суурин станцын байрлал өндрийн (X,Y,Z) өөрчлөлтийг харах. http://monpos.gazar.gov.mn/monpos/monpos
4. GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 станцаас өөрт ойр станц ашиглан бодит агшны (RTK) хэмжилт хийх боломжтой эсэхийг хянах. http://monpos.gazar.gov.mn/download

5. MONGEOCALC системийг ашиглан геодезийн, тэгш өнцгийн, картезианы солбицол хоорондын хөрвүүлэлтийг цэгээр эсвэл файлаар хийх. http://geocalc.gazar.gov.mn/
Хэрэглэгч та бүхэн өөрт шаардлагатай үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран MОНПОС онлайн системийн холбоосуудаар хандан аваарай.

Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР