GOOGLE MAP ДЭЭРХ ГАЗАР ЗҮЙН БУРУУ НЭРИЙГ МОНГОЛ НЭРЭЭР ЗАСВАРЛУУЛЛАА
2024-02-06

GOOGLE MAP ДЭЭРХ ГАЗАР ЗҮЙН БУРУУ НЭРИЙГ МОНГОЛ НЭРЭЭР ЗАСВАРЛУУЛЛАА
Газар зүйн нэрийн асуудлыг Геодези, зураг зүйн тухай, Газрын тухай, Монгол хэлний тухай, Соёлын өвийг хамгаалах тухай зэрэг хуулиар зохицуулдаг.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах 214805 газар зүйн нэрийг Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор баталсан юм.
Google map газрын зураг дээр тэмдэглэгдсэн “Tu-tzu-han-su-hai”, “Sa-i-su”, “Abaraha”, “T’a-mo-ssu-miao” зэрэг 29 нэрийг засварлуулахаар тус газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/48 дугаар албан бичгийг Гадаад харилцааны яамаар дамжуулан АНУ-ын “Google map” компанид хүргүүлж засварлууллаа.
Санал асуулга