БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ГАЗРЫН БҮРТГЭЛ, КАДАСТРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-16
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ГАЗРЫН БҮРТГЭЛ, КАДАСТРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНТУ-ын Истанбул хотноо 2024.05.08-2024.05.14-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан уулзалт, сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын болон 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан хаагчид хамрагдлаа.
Уулзалтын хүрээнд Монгол улс болон БНТУ-ын Газрын кадастрын эрхийн бүртгэл, түүний зураглал, газрын үнэлгээ, газрын төлбөр, газрын татвар, цахим үйлчилгээний талаар танилцуулга хийгдэж, 2 улсын албан хаагчид харилцан туршлага солилцлоо.
Мөн БНТУ-ын Эсэнлер хотын Хот байгуулалт, өөрчлөлтийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, тухайн улс орны хот байгуулалт, бүсчилсэн хөгжил, дахин төлөвлөлт болон тус улсын бүтээн байгуулалтын чиглэлээр харилцан туршлага солилцож хамтран ажиллалаа. https://esenler.bel.tr/.../esenler-modeli-mogolistana.../
Энэхүү уулзалт, сургалтад хамрагдсанаар гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад газрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, албан хаагчдыг тус улсад зохион байгуулагдах сургалтад үе шаттайгаар хамруулах боломжууд бүрдэж байна.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР