МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2025-02-07




Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Засаг дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндийн салбарын алба хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл солилцов.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймаг орон нутгийн танилцуулга, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбартаа хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцуулж, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болох УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаатар, ХСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар мэдээлэл хийв.
Санал асуулга