МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ”-ЫГ БАТАЛЛАА
2025-11-24

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.11.24)-ийн хуралдаанаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг хэлэлцэн баталлаа.
“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 03, 06, 09 дүгээр саруудад тус тус баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 74 дүгээр тогтоол гарснаас хойш нийслэлийн Багануур дүүрэг, 15 аймгийн 33 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулсныг ийнхүү батлаад байна.
Засгийн газрын тогтоол батлагдсанаар улсын хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдөөд байгаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын барилга, байгууламж, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж байгуулах газрын байршлууд гэх мэт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Санал асуулга

































