Хөвсгөл нуур
2025-11-18

Хөвсгөл нуур
Монгол орны хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур нь Хорьдол сарьдагийн өндөр уулсаар хүрээлүүлэн далайн түвшинээс дээш 1650 м өндөрт оршино.
Хөвсгөл нуур эзэлхүүнээрээ манай улсын хамгийн том нуур бөгөөд хамгийн гүн нуур юм. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл нуур нь дэлхийд хамгийн гүн цэнгэг устай, нэн эртний нууруудын нэг юм.
Нуурт 65 гол, горхи цутгаж, Эгийн гол эх аван урсдаг. Нуурын урт нь 136 км, өргөн нь 36.5 км, эргийн шугамын урт нь 414 км, хамгийн гүн нь 262 м, усан мандлын талбайн хэмжээ 2760 км2, усны эзэлхүүн 383.3 км3 байдаг.
Хөвсгөл нуур болон түүний цутгал голууд, Эгийн голын усны чанарыг Байгаль орчны шинжилгээний лабораторит болон “Гадаргын усны бохирдлын индекс”-ийг үндэслэн тооцоход гадаргын усны цэврийн зэргийн ангилалын маш цэвэр, цэвэр гэсэн ангилалд хамрагдаж байна.
@Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа
Санал асуулга

































