“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ” АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025-11-12







Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрээр 2025-А/606 дугаар захирамжаар 10 дугаар сар, 11 дүгээр сарыг “Гэр бүлийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын ажлыг эрчимжүүлэх сар” болгон зарласан.
Энэ хүрээнд “Гэр бүл үүрэг хүлээгч болох нь” сэдэвт сургалт, мэдээлэллийг 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар -н мэргэжилтэн Т.Халиунаа зохион байгууллаа.
Сургалт, нөлөөллийн арга хэмжээ нь гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эцэг эхчүүдийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл дэх эерэг харилцаа, ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжилтийг сайжруулах зорилготой юм.
Санал асуулга

































