Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэгдсэн “Киоск” машиныг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна.

2025-11-04
Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх зорилго бүхий “Соёлын орон зай -бидний орчин” бүтээлч аян “СОЁЛ ТҮГЭЭЕ” уриатайгаар улсын хэмжээнд өрнөж байна.
“СОЁЛ ТҮГЭЭЕ” аянд Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар нэгдэж байна.
"ИРГЭН ТА ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДООРООС АВАХ БОЛОМЖТОЙ"
Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэгдсэн “Киоск” машиныг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна.
Газрын харилцааны Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй болно. Үүнд:
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ;
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
Кадастрын зураг;
Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа;
Газрын төлбөрөө QR-аар төлөх;
Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг авах боломжтой юм.
Энэхүү киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, очер дараалал бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчрах юм.
Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой юм.
Иргэн та www.egazar.gov.mn цахим сайтаар өөрийн эрхээр нэвтрэн орж өөрийн бүртгэлээ баталгаажуулан "ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ" утасны дугаарыг оруулсанаар киоск машинаас газрын үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР