ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР Х.ИДЭР ТОМИЛОГДЛОО

2025-10-27
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР Х.ИДЭР ТОМИЛОГДЛОО
Хишигжаргалын Идэр нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.
2004-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй, геологийн факультетэд газрын кадастр, зураглалын мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажлын туршлага:
2009-2012 — Орхон аймагт “Гмомон” ХХК-д геодези, зураг зүйн инженер
2012 Орхон аймгийн ИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн
2013-2014 — Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т геодези, зураг зүйн мэргэжилтэн
2014-2016 — Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т Газрын кадастрын мэргэжилтэн
2016-2017 — Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т Газрын мониторингийн мэргэжилтэн
2018-2019 — Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т Газрын удирдлагын хэлтсийн дарга
2019-2022 — Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга
2022-2025 — “Лэнд Лорд” ХХК-ийн захирал
2025 — Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн
2025 оноос — Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч
Х.Идэр нь төр, хувийн хэвшлийн байгууллагад газрын кадастр, геодези, зураг зүйн чиглэлээр 17 жилийн туршлага хуримтлуулсан мэргэжлийн боловсон хүчин юм.
Тэрбээр 2025 оны 10 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар томилогджээ.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР