Монгол Улсад “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар” үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2025-10-10
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монгол Улсад “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар” үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээний чиглэлээр нийт 223 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад 11307 инженер, техникийн ажилтан ажиллаж, нийтийн орон сууцны зориулалттай 8 мянга гаруй барилгын ашиглалтын үйл ажиллагааг хариуцаж, 739.2 мянган хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж, жилдээ 127.1 сая м3 ус олборлон, хэрэглээнээс гарсан 111.1 сая м3 бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэн ажиллаж байна.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР