НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙ, ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАВИГДСАН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАД СААД УЧРУУЛЖ БУЙ ТҮЦ, ПАВИЛЬОНУУДЫН ЭЗДЭД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖ, АЖИЛЛАЖ БАЙНА.
2025-09-09







Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар зах орчмын авто зам, дулааны шугамын ажлуудыг “Нано экологи” ХХК,Баткомплект ХХК гүйцэтгэж байна.
Бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотойгоор өнөөдөр нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй тавигдсан, бүтээн байгуулалтын ажлуудад саад учруулж буй ТҮЦ, павильонуудын эздэд мэдэгдэл хүргүүлж, ажиллалаа. Тус хэсэгт ТҮЦ, павильонаа байршуулсан иргэд Мөрөн сумын ЗДТГ-ын мэргэжилтэн М.Дэжидмаатай /8039-8877/ холбогдох буюу сумын ЗДТГ-ын 203 тоотод ирж уулзана уу.
Санал асуулга

































