ТА БҮХЭНДЭЭ “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

2025-07-03
Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” болгон шийдвэрлэсэн.
Төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр мөн тохиож байна.
Төрийн алба бол төр, иргэн хоёрын хоорондын гүүр бөгөөд төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийгмийн хөгжлийг хангах чухал механизм. Төрийн албан хаагч нь уг үйлийн эзэн бөгөөд шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд тогтвортой ажиллах ёстой.
Монгол төрийн эрхэм албыг хашиж буй нийт төрийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд ТА БҮХЭНДЭЭ “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР