“ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК-ЫН 21 МВТ-ЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГТ ДУУСНА.
2025-06-30





“ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК-ЫН 21 МВТ-ЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГТ ДУУСНА.
Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор баригдаж буй 21 МВт хүчин чадал бүхий Дулааны станцын өргөтгөлийн ажил улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр баригдаж, 2025 оны 4 дүгээр сарын 15-наас албан ёсоор ажлаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 40 хувьтай, 11-р сарын эхний 7 хоног гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Дулааны станцын захирал П.Санлигрэнчин болон Гүйцэтгэгч компанийн төлөөллүүд тус өргөтгөлийн барилгын ажлын үйл явц, нөхцөл байдалтай танилцав.
Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Санал асуулга

































