ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫН ДАГУУ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРЛУУЛСАН БОЛОН БАРЬСАН БАЙГУУЛАМЖИД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.
2025-06-24









"Монгол Улсын Газрын тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1."Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4. "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж тус тус заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр Мөрөн багт хашаа барьсан тул 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн дотор газрыг чөлөөлж зөрчлийг арилгана уу.
Заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтуудын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна.
Санал асуулга

































