НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН СИСТЕМ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-06-09
 
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн цахим системийн үр ашигтай, ил тод үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгоор Shilen.gov.mn, Gov.mn зэрэг нээлттэй мэдээллийн системийг хариуцан ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт нь цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд нийт 121 албан хаагч хамрагдаж байна.
Энэхүү сургалт нь ил тод, нээлттэй засаглалын үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн удирдлагыг сайжруулах, иргэдэд хүргэх мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР