"ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН ТӨРИЙН АЛБА" АЯНД НЭГДЛЭЭ.
2025-06-09







АЯНЫ ХҮРЭЭНД НИЙТ АЛБАН ХААГЧДАД "УРАГ УДМАА МЭДЭЖ, УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор "Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" аян зохион байгуулагдаж байна.
Тус аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар -н хамт олонд "УРАГ УДМАА МЭДЭЖ, УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ" сэдэвт сургалтыг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар -н сэтгэл зүйч Д.Буянбатаас авлаа.
"Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй"
"Хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө" мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захих тун.
Санал асуулга

































