Арбулаг суманд ажиллав.

2026-01-08
 
Ажлын хүрээнд тус суманд www.egazar.gov.mn
газрын цахим систем болон газрын дуудлага худалдааны www.mle.mn цахим биржийн системийг иргэдэд танилцуулж, эдгээр системээр дамжуулан үзүүлж буй цахим үйлчилгээг сурталчлан таниулах нээлттэй мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг сумын ЗДТГ-ын албан хаагчид болон иргэдийн дунд зохион байгуулж, газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Мөн тус суманд 2015 оноос хойш газартай холбоотой гарсан захирамжуудыг сумын газрын даамал, багийн Засаг дарга, архив, бичиг хэргийн эрхлэгч болон сумын Засаг даргатай хамтран газрын цахим мэдээллийн сантай тулган шалгаж, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР