МӨРӨН, ХАТГАЛ ТОСГОНЫГ ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛГОХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХИЛ ХЯЗГААР ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

2025-12-19
 
Монгол Улсын Их хурлын “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолын дагуу эрх зүйн байдал, эдэлбэр газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох ажлын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас ажлын хэсгийн цахим хурал зохион байгуулагдлаа.
Тус хурлаар шинээр орон нутгийн зэрэглэлтэй хот болох Мөрөн, Хатгал хотын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлэхээр тогтов. Мөн орон нутгийн зүгээс шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, холбогдох мэдээллийг шуурхай хүргүүлэхийг хурлаас үүрэг болголоо.
Уг тогтоол хэрэгжсэнээр Мөрөн, Хатгал хотын хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалтын бодлого, эрх зүйн орчин тодорхой болж, цаашдын тогтвортой хөгжлийн суурь нөхцөл бүрдэх юм.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР