МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛ, ХӨВСГӨЛ АЙМАГТ БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 68 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

2026-06-10
 
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Хөвсгөл аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 68 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орлоо.
Ажлын хэсэг өнөөдөр хурлаа хийж, түүхт ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцож, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Мөн ойн хүрээнд салбарын хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг сурталчлах, ахмад болон ажил хөдөлмөрөөрөө манлайлсан барилгачдаа алдаршуулах, иргэд олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлыг ярилцлаа.
Үүний зэрэгцээ ажлын хэсгийн гишүүд ойн арга хэмжээний бэлтгэл ажлын талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдоржид танилцуулж, санал солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдөв.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР