НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ОБЪЕКТЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.
2026-06-09










Дулааны шугам, сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хэвийн явуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайн ашиглалтыг сайжруулах зорилгоор зөвшөөрөлгүй байршуулсан объект
/ТҮЦ/-үүдийг албадан чөлөөлөх арга хэмжээг өнөөдөр буюу 2026.06.08 өдөр зохион байгуулж ажиллалаа.
Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр байршуулсан объект /ТҮЦ/ эзэмшигч нарт 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор талбайгаа сайн дураар чөлөөлөхийг үүрэг болгосон.
Гэвч зарим иргэн, аж ахуй нэгжүүд заасан хугацаанд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөгүй тул холбогдох хууль, журмын хүрээнд албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлж байна.
Иргэн, аж ахуйн нэгжүүдийг нийтийн эзэмшлийн зам, талбайд аливаа байгууламж, объект /ТҮЦ/-ийг зөвшөөрөлгүйгээр байрлуулахгүй байхыг анхааруулж байна.
Санал асуулга

































