МЭДЭГДЭЛ

2026-05-27
МЭДЭГДЭЛ
Аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/255 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газар албадан чөлөөлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээтэй бүсэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” нөхцөл байдал 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тогтоогдсон тул Мөрөн сумын 1, 7, 8, 13 дугаар багт олгогдсон дараах нэгж талбаруудын газар эзэмших эрхтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж байна.
Үүнд:
• 1-р багт: 6712008003, 6712016016, 6712014706, 6712016184, 6712016177, 6712016180, 6712017993, 6712016338, 6712017990, 6712017991, 6712017994, 6712016079
• 7-р багт: 6712015890, 6712008666, 6712018743, 6712014046, 6712016434, 6712016696, 6712014006, 6712011862, 6712011859, 6712016300, 6712018622, 6712013268
• 8-р багт: 6712017235, 6712011838, 6712008675, 6712008301, 6712008741, 6712015763, 6712012717, 6712012796
• 13-р багт: 6712016082, 6712013005, 6712015590, 6712015630, 6712017371, 6712017321, 6712010654, 6712019097, 6712011910, 6712018614, 6712013444, 6712015651, 6712015652, 6712018613, 6712018612, 6712019216, 6712018651, 6712017953, 6712019217, 6712018026
Сонсох ажиллагааг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнд зохион байгуулна.
Иймд Та сонсох ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн тайлбар, санал, холбогдох нотлох баримтыг заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдэж байна.
Хэрэв тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Таныг тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлсэнд тооцон холбогдох шийдвэрийг гаргах болохыг анхааруулж байна.
Холбоо барих утас: 70382929, 88012073
Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР