МЭДЭГДЭЛ /Мөрөн сум/

2026-05-25
МЭДЭГДЭЛ /Мөрөн сум/
Аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/255 дугаар захирамж, Мөрөн сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/141 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газар албадан чөлөөлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” нөхцөл байдал тогтоогдсон тул Мөрөн сумын 13 дугаар багт Мөрөн сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 27-ний А/190, 2021 оны 07 дугаар сарын 28-ний А/132, 2017 оны 08 дугаар сарын 15 өдрийн А/443, 2016 оны 07 дугаар сарын 04-ний А/111 тоот захирамжаар олгогдсон газруудын эзэмших эрхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж байна.
Сонсох ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнд зохион байгуулна.Иймд холбогдох иргэдийг сонсох ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн тайлбар, санал, холбогдох нотлох баримтыг заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдэж байна.
Хэрэв тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу таныг тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлсэнд тооцон холбогдох шийдвэрийг гаргах болохыг анхааруулж байна.
Холбоо барих утас: 89087996
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР