МЭДЭГДЭЛ

2026-05-25
 
 
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” нөхцөл байдал тогтоогдсон тул Мөрөн сумын 10, 14 дүгээр багт аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/326 дугаар захирамж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/684 дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж байна.
Сонсох ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнд зохион байгуулна.
Иймд холбогдох иргэдийг сонсох ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн тайлбар, санал, холбогдох нотлох баримтыг заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдэж байна.
Хэрэв тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу таныг тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлсэнд тооцон холбогдох шийдвэрийг гаргах болохыг анхааруулж байна.
Холбоо барих утас: 83023232, 70382929
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар
#Мэдэгдэл
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР