ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
2026-05-21

Ажлын хэсэг Мөрөн сумын хэмжээнд газрын зөрчилтэй холбоотой хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд дараах төрлийн зөрчилд холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
Үүнд:
Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил;
Газрын тухай хуулийн 27.4-т заасныг зөрчин хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр дур мэдэн зөөврийн сууц, контейнер, хашаа, барилга байгууламж байршуулсан зөрчил;
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хашаа, хайс шинэчлэх, өргөтгөхдөө нийтийн эзэмшлийн болон бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр халдсан зөрчил.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, газрын зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
Санал асуулга

































