ӨВ СОЁЛ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ:
2026-05-04









Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Уриалга гаргах тухай” А/687 дугаар захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн Даваа гарагийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарласан билээ.
Энэхүү санаачилга нь:
◇Монгол өв уламжлал,
◇Зан заншлаа дээдлэн хүндэтгэх,
◇Угсаатны дээл хувцас,
◇Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах,
◇Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар - ын хамт олон уг уриалгад нэгдэж, үндэсний дээлээрээ ижилсэн жигдэрлээ. Монгол соёлоо дээдлэн, үндэсний хувцсаараа гоёхыг нийт төрийн албан хаагчдадаа уриалж байна!
Санал асуулга

































