ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
2026-03-11




Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар-н хамт олонд Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв -өөс мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Технологи хөгжихийн хэрээр залилан мэхлэх аргууд улам нарийн болсоор байна. Сургалтын үеэр онцолсон хамгийн чухал 3 зөвлөгөөг танд ч бас хүргэе:
Сэжигтэй линк бүү дар: Танил хүнээс тань ирсэн байсан ч "Мөнгө зээлээч" эсвэл "Энийг үз дээ" гэсэн холбоосыг нягталж байж дарж байгаарай.
Нууц үгийн аюулгүй байдал болон хоёр шатлалт баталгаажуулалт,
Фишинг (Phishing) буюу хуурамч мэйл, холбоосыг таних арга замууд,
Байгууллагын дотоод мэдээллийг хэрхэн зүй зохистой хамгаалах талаар практик зөвлөмжүүдийг солилцлоо.
Мэдээлэл бол байгууллагын хамгийн үнэт хөрөнгө бөгөөд түүнийг хамгаалах нь хүн бүрийн оролцооноос эхэлнэ.
Санал асуулга

































