ХОЙД БҮСИЙН /ЭРДЭНЭТ, БУЛГАН/ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.
2026-06-19






Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Хөвсгөл аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 68 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Хойд бүсийн хурдан морины уралдааны бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа.
Хуралдаанд ажлын хэсгийн гишүүд оролцож, хурдан морины уралдааны зохион байгуулалт, уралдааны замын бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, тээврийн зохицуулалт, эмнэлгийн болон онцгой байдлын бэлэн байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцов.
Түүхт ойд зориулсан Хойд бүсийн хурдан морины уралдаан нь барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уяачид, иргэдийн оролцоог хангаж, үндэсний өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн хөгжил, аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Санал асуулга

































