ХОЙД БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ “ТҮМНИЙ ЭХ ЭНТЕРТАЙМЕНТ” ШУУД ДАМЖУУЛНА.

2026-06-17
 
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Хөвсгөл аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 68 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Хойд бүсийн хурдан морины уралдаан 2026 оны 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болно.
Үндэсний өв соёл, хурдан морины уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, ойн арга хэмжээг олон нийтэд хүргэх зорилгоор тус уралдааныг “Түмний Эх Энтертаймент” студийн хамт олон газар дээрээс нь шууд дамжуулан хүргэнэ.
Хойд бүсийн хурдан морины уралдаанд та бүхнийг өргөнөөр оролцож, хамтдаа баярлахыг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР