ХОЙД БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 1, 2-НЫ ӨДРҮҮДЭД МӨРӨН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-06-16

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Хөвсгөл аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 68 жилийн ойн хүрээнд Хойд бүсийн хурдан морины уралдааныг 2026 оны 07 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Мөрөн хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тус уралдаанд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага гэсэн есөн насны хурдан морьд уралдах бөгөөд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорилго, чансаа өндөртэй уралдаан болох юм.
Уралдааны бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уралдааныг үндэсний өв соёл, уламжлалт морин спортын хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хойд бүсийн хурдан морины уралдаан нь барилгын салбарын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний онцлох үйл ажиллагааны нэг юм.
Санал асуулга

































