БИД "ЦАГААН ТУУЗТАН" ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ



БИД "ЦАГААН ТУУЗТАН" ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Монгол Улс уг аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд арванхоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар "Цагаан туузтан" хөдөлгөөний өрнүүлж охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг нийтээрээ нэгдэж, "Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. Энэ жилийн хувьд Монгол Улс “Эерэг бол Гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор хүчирхийллийн эсрэг нэгдэж буй юм.
Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон энэ аянд нэгдэж өнөөдөр "Цагаан туузтан" хөдөлгөөнд идэвхтэй оролцлоо. Мөн нийт ажилчин албан хаагчиддаа Эерэг бол гоё. Харилцаа, Хандлага, Үйлдэл сэдэвт сургалт, мэдээллийг мэргэжилтэн Б.Эрдэнэдалай өглөө.