САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ТЭМДЭГТЭЙ БОЛЛОО
2019-09-30


Барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд барилгын салбарын инженерүүд мэргэшлийн зэргийн тэмдэгтэй боллоо. Барилгын хөгжлийн төвөөс санаачлан Зөвлөх инженер, Зөвлөх архитектор, Тэргүүлэх төсөвчин, Мэргэшсэн инженер, Мэргэшсэн архитектор, Мэргэшсэн төсөвчин зэрэг мэргэшлийн зургаан төрлийн энгэрийн тэмдэг гаргалаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Барилгын салбарын 1006 зөвлөх инженер, 117 зөвлөх архитектор, 235 тэргүүлэх төсөвчин, 3379 мэргэшсэн инженер, 498 мэргэшсэн архитектор, 904 мэргэшсэн төсөвчин ажиллаж байна. Хэрэв та энэ тэмдгийг авахыг хүсвэл Барилгын хөгжлийн төвд хандах боломжтой.
Санал асуулга